Жолооны үнэмлэх гаргана гэх нэрийдлээр иргэдийг залилжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2026 оны 01 сарын 08

 

Цахим орчинд жолоочийн үнэмлэх гаргана, ангилал ахиулна, эрх сэргээнэ гэх зэргээр худал зар мэдээллийг байршуулж, иргэдийн хүсэл сонирхол дээр тулгуурлан залилах гэмт хэргийг үйлдэж байна.

Тээврийн хэрэгсэл жолоодох эрх дуусгавар болох, эрх сэргээх, үнэмлэх олгох журмын дагуу эрх олгогдсон төрийн бус байгууллагын сургалтад хамрагдсанаар жолоодох эрх сэргээгддэг бөгөөд шалгалтад хамрагдахгүйгээр эрх олгох, ангилал нэмэгдүүлэх боломжгүй тул иргэд та бүхэн цахим орчинд нийтлэгдсэн худал зар мэдээлэлд итгэж, бусдад эд хөрөнгөө шилжүүлж, алдахаас урьдчилан сэргийлнэ үү.

Цагдаагийн байгууллагаас өнгөрсөн 2025 онд жолоодох эрхийн үнэмлэхтэй холбоотой иргэдийг залилсан 21 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top