"Талын Жавхаа 2026" арга хэмжээг Чингис Хааны Хүрээ аялал жуулчлалын цогцолборт 2026 оны 1 дүгээр сарын 24-ний зохион байгуулах гэж байна.
Өвлийн аялал жуулчлалыг дэмжих, нүүдэлчин ахуй, адууг дагасан соёлыг сурталчлах, монгол адууны үнэ цэнийг өсгөх, соёлын биет бус өвийг хадгалан, залуу хойч үедээ өвлүүлэх, адууг брэнджүүлэх зорилготой “Талын жавхаа-2026” адууны соёлын өдөрлөгийг нийслэлийн Аялал жуулчлалын газраас зохион байгуулахаар болжээ.
Та хүрэлцэн ирснээр:
Зочид арга хэмжээнд зориулан бэлтгэсэн морь уналга, тэмээ уналга, морин чарга, пони морь унах, монгол банхар, тайга нохой, үндэсний худалдаа үйлчилгээний хэсгээр зочлох
Цан татсан адуун дунд орж хийморио сэргээж Адуучин залуусын эрэмгий, чадварлаг байдлыг нүдээр үзэх
Өвөл улиралд адуу маллах соёл уламжлал, эмнэг булгиа, уурга ташуур шүүрэх, уурга бугуйлыг хэрхэн эдэлж хэрэглэж байгааг сонирхох
Үндэсний сайхан хувцастай шилдэг үзэгч тодруулах
Үзэгчдийн дундах тэмцээнд оролцож, мэдлэгээ хуваалцах
Өв соёлоо харуулсан худалдаа үзэх
Тайга нохойны үзүүлбэр
Хээрийн цайгаар цайлж, зураг татуулах гээд олон арга хэмжээнд оролцох боломжтой.

Сэтгэгдэл ( 0 )