АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп нэн тэргүүнд Венесуэлийн газрын тосны зах зээлийг хяналтдаа авч, АНУ-ын хөрөнгө оруулалтыг татахаар төлөвлөж байна. Гэвч энэ нь хэд, хэдэн саадтай учирч байгааг шинжээчид анхаарууллаа. Юун түрүүнд тус улсын газрын тосны салбар олон жилийн турш хориг арга хэмжээнд орсон учраас бараг сүйрсэн. Үйлдвэрлэлийн гарц нэмэгдэх хүртэл олон жил шаардагдах магадлалтай. Гэхдээ ойрын таван жилдээ тус улсын газрын тосны гарц 2-3 дахин нэмэгдэх боломжтой.
АНУ-ын газрын тосны томоохон компаниуд тус улсад хөрөнгө оруулахаас өмнө тогтвортой дэглэм тогтоохыг хүсэж буй. Тус улс коммунист дэглэмд шилжихээс өмнө газрын тосны салбарт АНУ-ын хэд, хэдэн компани орохоор зэхэж байсан. Гэвч дэглэм өөрчлөгдөж, Боливарын хувьсгал руу эргэлт буцалтгүй шилжсэн нь АНУ-ын хөрөнгө оруулалтыг үргээж орхисон билээ.

Сэтгэгдэл ( 0 )