
Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэнд зориулж 1914 онд барьсан хоёр давхар “Гоожингийн өндөр” хэмээх барилгыг засварлахаар болжээ. Уг ажилд зориулж нийслэлийн энэ оны төсөвт 1.3 тэрбум төгрөгийг баталсан байна.
Баянзүрх дүүргийн зургаадугаар хорооны нутагт орших энэхүү түүхэн барилгыг 2021 онд нийслэлийн хамгаалалтад авч байсан түүхтэй. Сэргээн засварлахдаа анхны хэлбэр хийц, бүтээцийг алдагдуулахгүйгээр сэргээн засварлахаар төлөвлөжээ.

Сэтгэгдэл ( 0 )