Д.Гантулга: Элсэлтийн шалгалт нь цэгцтэй мэдлэг хуримтлуулсан эсэхийг шалгах зорилготой

Я.Болор | Zindaa.mn
8 цагийн өмнө

Боловсролын дэд сайд Д.Гантулга Боловсролын үнэлгээний төвд ажиллаж, Элсэлтийн шалгалт, багш нарын гүйцэтгэлийн үнэлгээний талаар тус байгууллагын албан хаагчидтай ярилцав.

“Элсэлтийн шалгалт нь суралцагчдыг унагах бус цэгцтэй мэдлэг хуримтлуулсан эсэхийг шалгах зорилготой байх ёстой. Иймд цаашид Элсэлтийн шалгалтыг даалгаврын сангаас бүрдүүлдэг байх бодлого баримтална” гэдгийг Боловсролын дэд сайд Д.Гантулга онцлов. Мөн гүйцэтгэлийн үнэлгээг багш, хамт олон өөрсдөө сургууль дээрээ зохион байгуулдаг байхаар төлөвлөн ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top