“УБТЗ”-ын Аялал жуулчлалын төвөөс зохион байгуулдаг шинэ оны анхны нар харах галт тэрэгний аялал 26 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэ удаагийн аялалд 500 орчим хүн оролцсоноос дийлэнх нь гадаад улсын иргэд байв. АНУ, Японы элчин сайд, дипломат албаны төлөөлөгчид зэрэг эрхэм хүндтэй зочдоос гадна Япон, Солонгос, Канад зэрэг 9 орны иргэд аялалд оролцжээ.
Нар харах аяллын зочид Улаанбаатар хотоос хөдлөх, буцаж ирэх замд нь Төмөр замын уран бүтээлчид Үндэсний урлагийн тоглолт толилуулах зэргээр олон сонирхолтой хөтөлбөрөөр зочдоо уйдаагаагүй юм. Аялалд оролцсон зочдын хамгийн олон нь Япон улсын иргэд /300 гаруй/ байлаа.

Сэтгэгдэл ( 0 )