Улс төрийн намын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.2-т “Сонгуулийн төв байгууллага энэ хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу намын санхүүгийн тайланд аудитын хуулийн этгээдээр хараат бусаар дүгнэлт гаргуулах ажлыг зохион байгуулж, хяналт тавина” гэж заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын 2025 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэх аудитын хуулийн этгээдийг сонгон шалгаруулах зарыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд байршуулжээ.
Тус нээлттэй тендер сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой, шаардлага хангасан аудитын хуулийн этгээдүүдийг урьж байна.

Сэтгэгдэл ( 0 )