Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Сургуулийн барилга, 1500 суудал /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 38 дугаар хороо, Баганат хороолол/ барилга угсралтын ажил дуусаж, 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр барилга байгууламжийг хүлээн авах Улсын комисс ажиллаж, үүрэг даалгаврын биелэлтээр ашиглалтад хүлээн авлаа.
Барилгын зураг төслийг "Нутаг консалтинг" ХХК боловсруулан, барилга угсралтын ажлыг "Баганат өргөө" ХХК гүйцэтгэв.
Тус төсөл арга хэмжээний гэрээг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр байгуулж, 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтад оруулах гэрээтэй байсан хэдий ч тус 38 дугаар хороонд сургуулийн хэрэгцээ нэн шаардлагатай байсан тул гэрээт хугацаанаасаа өмнө ашиглалтад оруулаад байна.

Сэтгэгдэл ( 0 )