“Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт боллоо

Я.Болор | Zindaa.mn
3 цагийн өмнө

Төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтах “Улаанбаатарын мөнгөн шөнө-2025” шоу тоглолт боллоо. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлчүүддээ шинэ оны мэндчилгээ дэвшүүллээ.

Хотын дарга Х.Нямбаатар “Улиран одож буй 2025 оноо үдэж, 2026 оноо угтахаар нийслэлийнхээ төв талбайд хүрэлцэн ирсэн та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье. 2026 он нийслэлчүүд бид бүхний хувьд Улаанбаатар хотынхоо өнгө төрхийг улам нэмж, хөгжиж дэвшсэн бүтээлч он жил байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. 

Өнөөдөр төв талбай дээр нийслэлийнхээ иргэдийг хүндэтгэн хүрэлцэн ирсэн Монгол Улсын бахархлууд та бүхэндээ нийслэлчүүдийнхээ өмнөөс талархлаа. 2026 ондоо хүн бүхний ажил үйлс дээшлэн дэвшиж, элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан байхын өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье” гэлээ.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top