Татварын шинэчлэлийн хүрээнд ЯМАР БОЛОМЖУУД нээгдэх вэ!

З.Тэмлүүн | Zindaa.mn
3 цагийн өмнө

Монгол Улсын  Засгийн газраас Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дээрх хуулийн төслүүдтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслүүдийг шинэ оны босгон дээр өргөн мэдүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газраас Татварын багц хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлснээр иргэдийн НӨАТ, хувь хүний орлогын албан татварыг 2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР, аж ахуйн нэгжүүдийн татварын ачааллыг 700 ОРЧИМ ТЭРБУМ ТӨГРӨГ, нийт 2.7 ИХ НАЯД-ын татварыг үе шаттай бууруулахаар тооцжээ.
 

  • Иргэдийн сарын 500 мянган төгрөгийн орлогыг 100 хувь татвараас хөнгөлж буцаан олгохоор,
     
  • Хариуцлагатай татвар төлөгч НӨАТ төлөх хугацааг 2 ХҮРТЭЛ САРААР хойшлуулж болохоор,
     
  • Хил дээр импортын НӨАТ хураахгүй 2 сарын дараа төлөх боломж өгөхөөр,
     
  • Тайлангаа 2 жилийн хугацаанд ЗАЛРУУЛАХ ЭРХ олгохоор,
     
  • Жижиг, дунд бизнесийг дэмжих, татварын суурийг тэлэх зорилгоор 90 ХУВИЙН татварыг хөнгөлж 1 ХУВИЙН орлогын татвар төлдөг босго 1.5 тэрбум байгааг 2.5 ТЭРБУМ болгон нэмэгдүүлэхээр,
     
  • 6-аас 10 тэрбумын ашигтай компаниудын татварыг 10 хувиар бууруулахаар,
     
  • 1 хувийн ТАТВАРЫН ХЯЛБАРШУУЛСАН горимыг 400 САЯ ТӨГРӨГ хүртэл орлоготой аж ахуй эрхлэгчдэд нээлтэй болгож хамрах хүрээг нэмэгдүүлэхээр тус тус тусгажээ.
     
  • 176 мянга гаруй иргэдийн санал дээр үндэслэн боловсруулсан Татварын багц хуулийн шинэчлэл иргэн бүрийн халаас, ААН бүрийн үйл ажиллагаанд бодит дэмжлэг болно.


Түүнчлэн ТАТВАРЫН ШИНЭ СОЁЛЫГ НЭВТРҮҮЛЖ, татварын ачааллыг бууруулахын зэрэгцээ захиргааны дарамтыг халж, татварын байгууллагаас зөвлөн туслах, хамтран ажиллах орчныг бүрдүүлэхэд чиглэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top