ЦАГ АГААР | Улаанбаатарт багавтар үүлтэй, -12 хэмийн хүйтэн байна

Э.Тэргэл | Zindaa.mn
3 цагийн өмнө

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.   Салхи нутгийн баруун хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун хойноос 5-10 м/с, зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24...-29 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Хэрлэн, Халх голын хөндийгөөр -18...-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -6...-11 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун хойноос 5-10 м/с, -15...-15 градус хүйтэн байна.

Төлөв байдал: 03-нд Хэнтийн уулархаг нутгаар цас орно. Бусад хугацаанд нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд 5-10 м/с, 31 болон 1-р сарын 03, 04-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар 12-14 м/с хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан, голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -35...-40 градус, өдөртөө -24...-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -29...-34 градус, өдөртөө -18...-23 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -13...-18 градус, өдөртөө -4…-9 градус, бусад нутгаар шөнөдөө -23…-28 градус, өдөртөө -11...-16 градус хүйтэн байна.

2026 оны 01 дүгээр сарын 01-нээс ихэнх нутгаар хүйтний эрч суларна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top