Үндэсний тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ой өнөөдөр тохиож буйтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медаль гардуулсан билээ.
Энэ үеэр “Силк вэй стар” Азийн олон улсын дууны тэмцээний Гран при шагналт, дуучин Иозеф Червенка Мишээл Алтан гадас одонгоор шагналдсан бөгөөд тэрбээр шагнал авсныхаа дараа, "Ерөнхийлөгч Алтангадас од шиг гялалзаж яваарай гэж хэлээд шагналаа. Үнэхээр гайхалтай санагдаж байна. Олон улсын тайзан дээр өөрийнхөө нэрийг гэхээс илүүтэй улсынхаа нэрийг дуудуулсандаа баяртай байгаа. Энэ шагнал цаашид илүү ихийг хийж бүтээх урам өглөө" хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Сэтгэгдэл ( 0 )