.jpg)
УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг "Төрийн эрхийг хууль бусаар авах" зүйл ангиар яллагдагчаар татжээ.
Болсон үйл явдлыг эргүүлэн сануулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр болсон ч ирц бүрдээгүйн улмаас бүхэл бүтэн 24 цаг хүлээлгэж, хуулийн хугацаа дуусахаас хэдхэн минутын өмнө буюу аравдугаар сарын 17-ны 13 цаг болохын өмнөхөн амжиж Ерөнхий сайдыг огцруулахаар шийдвэрлэсэн билээ.
Энэ нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн гэдгийг ҮХЦ-ийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн бөгөөд Х.Булгантуяаг УИХ-ын дэд даргаас огцруулж, "Төрийн эрхийг хууль бусаар авах" зүйл ангиар холбогдуулан шалгаж байгаа аж.
Одоогийн байдлаар Х.Булгантуяа яллагдагчаар татах тогтоолтой биечлэн танилцаагүй байгаа гэх мэдээлэл мөн цацагдаад байна.

Сэтгэгдэл ( 2 )
Ikh zadagaas 1000 dakhin under reitingtei urd hutshiin ih surguuli tugssen 4 gaddaad khel ezemshsen ene emegteig 10 jil tusviin mungeet budaalaad mmgl uls yuu\nkhojih ve? Zund ni orhichikhvol olon ulsiin baiguullagad songon shalgariulaltaar ajild orood lheden tsent uls riugaa chireh bus uu
Битгий тэнэгтээрэй, Эмэгтэй гишүүнийг золиосолохоо зогсоо, хөгийн эрчүүд ээ?