Х.Нямбаатар: Нийслэл такси бааз байгуулахгүй!

Ж.Сондор | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

Өнөөдрийн байдлаар таван аж ахуйн нэгжийн 221 албан ёсны зөвшөөрөлтэй такси үйлчилгээ үйл ажиллагаа эрхэлж байна. Такси үйлчилгээ нийтийн тээврийн ангилалд багтдаг, анхаарах ёстой салбар хэдий ч сүүлийн 10 жилд нэг ч шинэчлэл хийгээгүй. Тиймээс төр, хувийн хэвшлийн түншлэлээр такси үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэд, жолооч нарт ээлтэй систем бий болгож, аюулгүй, тухтай, стандартад нийцсэн, тогтсон үнэтэй болгохыг зорьж байгаа тухай нийслэлээс мэдээлсэн. 

Энэ нь нийслэл такси бааз байгуулах гэж байна гэх хардлагыг төрүүлээд байсан бол Хотын дарга Х.Хямбаатар энэ талаар тайлбар хийлээ. 

Х.Нямбаатар "Нийслэл такси бааз байгуулахгүй. Нийтийн тээврийг хөгжүүлэх сангаас хувийн хэвшилд зээл олгож стандартын шаардлага хангасан цэвэр, тохитой соёлтой үйлчилдэг такситай болъё гэсэн асуудлыг зохион байгуулалттайгаар бүлэглэн гуйвуулж, улстөржүүлж, олон нийтийг талцуулж байна.

Энэ хотыг цэвэр цэмцгэр болгоё, хөгжүүлье, нийтийн тээврийг хүртээмжтэй болгоё гэхээр өчүүхэн хувийн эрх ашгаа нийтийн эрх ашгийн дээгүүр тавьж, бусдыг турхирч суудаг нөхдийг олон түмэн ус тосыг нь ялгаад ойлгочихно. Би бодлогоосоо ухрахгүй" гэлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top