
Тамирчид, дасгалжуулагчид, спортынхон бидний ялалт, амжилт, алдарын мэдээллийг олон түмэнд түгээн ажиллаж, спорт олимпизмыг дэлгэрүүлж яваа хүмүүс бол спортын сэтгүүлч, зурагчид, уран бүтээлчид байдаг билээ.
“Алдар” спорт хорооны түүхт 80 жилийн ойг угтаж энэ өдөр Монголын спортын сэтгүүлчдийн холбооны гишүүн уран бүтээлчид спорт хороогоор зочиллоо. Тэд спорт багуудын үйл ажиллагаатай танилцаж спортын 4 төрөлт тэмцээнд нөхөрсөгөөр өрсөлдөв.
80 жилийн түүхт “Алдар” спорт хорооны үйл ажиллагааг дэмжин ажилладаг спортын сэтгүүлч, уран бүтээлчдэд талархал илэрхийлье!




Сэтгэгдэл ( 0 )