
Нийслэлд 3, 4 дүгээр хороололтой зүйрлэхээр хэмжээний том бүтээн байгуулалт эхэлсэн нь Сэлбэ хот төсөл. Уг төсөл Засгийн газрын “20 минутын хот” үзэл баримтлалын анхны хот болж, гэр хорооллыг орон сууцжуулах, улмаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрах орчинд олон талт ач холбогдолтой. Сэлбэ хотын газар чөлөөлөлтийг 1.6 жилд хийж, 1876 айлын газрыг чөлөөлсөн. Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт 8575 айлын орон сууц бүхий анхны жишиг “Сэлбэ 20 минутын хот” төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.
Энэ оны гуравдугаар сард эхний ээлжийн 3818 айлын орон сууц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж, тавдугаар сарын 29-нд бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Мөн есдүгээр сард дараагийн ээлжийн 67 блок орон сууц барих ажил эхэлсэн. Хүйтний улиралд ч барилгын ажлыг явуулж болдог битүүмжлэх технологийг ашиглаж, төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлснээр багцуудын бэлтгэл ажил 99 хүртэлх хувийн биелэлттэй байна. Нийт 113 блокоос 82 блокийн суурийн ажлыг эхлүүлсэн. Зоорийн давхар болон нэг, хоёрдугаар давхрын арматур угсрах ажлыг хэсэгчлэн гүйцэтгэж байна.
Сэлбэ хот төслийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна. Мөн нийт талбайнхаа 37 хувьд ногоон байгууламж төлөвлөж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, төрийн үйлчилгээ, спорт цогцолбор, кино театр, худалдаа, үйлчилгээний төвүүдийг барина.
Сэлбэ хот төслийн ач холбогдол:
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Сэтгэгдэл ( 1 )
IS IT POSSIBLE TO ACTUALLY GET BACK FUNDS LOST TO SCAM? YES! CONTACT THE HACK ANGELS RECOVERY EXPERT If you have ever fallen victim to one of the many Bitcoin scams out there, don”t hesitate to reach out to the experts and have your Bitcoin recovered back. You can contact them using the address below: WhatsApp 1(520)200-2320\n\n( support@thehackangels.com