УНТЭ-ийн дарга 100 жилийн ойгоороо хууль бусаар санхүүгийн зохион байгуулалт хийж, хандивын үйл ажиллагаа явуулж, зарцуулсан гэх асуудлаар хуулийн байгууллагад шалгагдаж эхэлжээ.
Тодруулбал, Тус эмнэлгийн 100 жилийн ой өнгөрч буй 2025 оны аравдугаар сард тохиосон.
Энэ үйл явдлыг тохиолдуулан УНТЭ-ийн Ерөнхий захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Бямбасүрэн нь ойн баярын үй ажиллагааны зардал, төсөв бүрдүүлэх зорилгоор ажилчдаас хандив авах, өөрсдийн боломжит байдлаар гадагш мэдээлэл сурталчилгаа хийх үүрэг өгчээ.
Түүнчлэн тасаг, төвийн дарга эрхлэгч нарт тодорхой хэмжээний буюу 20-30 сая төгрөгийн санхүү бүрдүүлэх үүрэг даалгавар өгсөн гэх бөгөөд энэ дагуу эмнэлгийн эмч, ажилтнууд үйл ажиллагааны зардлыг бүрдүүлэхээр ажиллаж эхэлсэн байна.
Шалгалтаар, тухайн цугласан мөнгөн хөрөнгийг хувийн дансаар авсан болох нь тогтоогдсон гэх ба зарцуулалтыг нягтлуулахаар хуулийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.
Сануулахад, тус эмнэлэг нь ажилтныхаа цалинг “үндэслэлгүй” нэмж, уг баримтыг шүүхэд хүргүүлэн, бусдаас их хэмжээний мөнгө нэхэмжилж байсан тухай мэдээллийг өмнө нь бид хүргэж байсан. Тэгвэл энэ мэт хууль бус, хувийн үзэмжийг баримталж, ажиллаагүй ажилтанд цалин нэмж, хуурамч баримт бүрдүүлэн шүүхэд хүргүүлдэг албан тушаалтнуудын өмнөөс БАЯР НААДАМ, СУРТАЛЧИЛААНЫ санхүү төсвийг эмч ажилтнуудаас бүрдүүлж байгаа нь хэр зохистой вэ.

Сэтгэгдэл ( 2 )
Emch bhda belen mungu avdag bsn da
Emch bhdaa belen mungu nehej avdag bsn