Замын хажуу руу машин онхолдож, жолооч нь хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ

2 цагийн өмнө

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн задгайд суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож нэг хүн хавчуулагдсан гэх дуудлага 12-р сарын 23-ны 06:05 цагт Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын 31 дүгээр ангийн алба хаагчдыг очиход Өлгий сумаас Цагааннуур тосгоны чиглэлд зорчиж явсан иргэн Х-ын “Toyota Crown” суудлын автомашин автозамын хажуу руу онхолдож, автомашинд зорчиж явсан 27 настай эрэгтэй А хавчуулагдсан байсныг эсэн мэнд гаргажээ. 

Осолдсон иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн үзүүлж, Цагдаагийн газрын мөрдөгчид тус тус хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээлэв. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top