Говь-Алтай аймгийн 14 настай хүү дрон кодчиллоор дэлхийн аварга боллоо

З.Энхлэн | Zindaa.mn
2 цагийн өмнө

 

“Enjoy AI 2025” олон улсын уралдаанд Монгол улсаас 56 бяцхан инженер оролцож бахархам амжилт үзүүллээ. Монгол орон даяар цахим хуваагдлыг бууруулж, хүүхэд бүрд ШИМТ боловсролыг түгээх зорилготой Unitel STEAM HUB-ийн бяцхан инженерүүд дэлхийн олон оронд зохион байгуулагддаг олон улсын робот, кодчиллын энэхүү тэмцээнээс 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл медалийг эх орондоо авчирлаа.

2025 оны 12 дугаар сарын 5-нд Дэлхийн 61 орны 1000 гаруй хүүхэд хуран цугларч, робот, кодчиллын ур чадвараа сорьсон байна. Монгол Улсаас Ховд, Говь-Алтай, Дархан, Говьсүмбэр, Баянхонгор аймгийн 56 бяцхан тамирчин оролцож, олон улсын хүүхдүүдтэй мөр зэрэгцэн өрсөлдсөн нь тэдний амьдралын анхны том тайз байлаа.

 

 

Говь-Алтай аймаг:

  “Дрон кодчилол” төрөлд Р.Ууганбаяр – Алтан медаль

  “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Б.Есөнмөнх, Э.Өрнөхбаяр – Мөнгөн медаль

Дархан-Уул аймаг:

  “Дэлгэцгүй кодчилол” төрөлд Н.Амин-Эрдэнэ, Б.Содгэрэл – Хүрэл медаль

 

 

“Enjoy AI” тэмцээн нь энгийн нэг роботын тэмцээн бус, хүүхдүүд технологиор дамжуулан ирээдүйгээ бүтээж, дэлхийтэй өрсөлддөг том тайз юм. Өнөөдрийг хүртэл тус тэмцээнд 17,036 баг, 29,460 оролцогч дэлхийн өнцөг булан бүрээс оролцжээ. Монголын тал нутгийн хүүхдүүд энэ дэлхийн тайзанд анх удаа хүчтэйгээр орж ирж, шинэ түүхийг эхлүүллээ.

 

Орон нутгаас Дэлхийн тавцанд

 

4a36bb55-5d69-4b96-a0ff-b6b2a640014c

5ae8895a-4d3b-4ca7-97d5-fca10d1c4d99

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top