Нийслэлийн замын түгжрэлийг бууруулах “Нэгдүгээр тойрог зам” төсөл “Эрдэнэс Монгол” нэгдэлтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулжээ. Санамж бичгийн хүрээнд “Эрдэнэс Монгол” 492 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ.
“Нэгдүгээр тойрог зам” нь нийслэлийн зургаан дүүргийг хамарсан 25 км урт 8-10 эгнээ байх юм. Төслийн нийт санхүүжилт нь 3.2 их наяд төгрөг юм.
Төслийн анхны хөрөнгө оруулалт ашиглалтад орсноос хойш долоон жилийн хугацаанд нөхөгдөнө гэж тооцжээ. Төсвийг өртгийн 49 хувь нь дотоодын зах зээлд эргэлдэх учир үндэсний үйлдвэрлэл, ажлын байрыг дэмжихэд чухал ач холбогдолтой аж.
Энэ төслөөр 25 км авто зам, 9 км гүүрэн байгууламж, хоёр км тунел барина. Улмаар барилгын ажил 2026 онд эхэлж, 2028 оны арванхоёрдугаар сарын 3-нд хүлээлгэн өгөх төлөвтэй байна. Тус авто зам ашиглалтад орсноор хотын төвийн замын түгжрэл 20-25% судалгаа гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )