.jpg)
Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын Улаанцутгаланд жил бүр болдог энэ “KARAKORUM ICE FESTIVAL-2025” өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу 12-р сарын 6, 7-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Фестивалийн спортын тэмцээн, уралдаанд оролцогч дотоод, гадаадын зочин гийчид, 4 орны жуулчид, спорт сонирхогчид, аялагчид зэрэг 800 гаруй хүн оролцлоо.
“KARAKORUM ICE FESTIVAL-2025” үеэр мөсөнд авиралтын Хархорум цомын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж аваргуудаа тодрууллаа. Сүүлийн жилүүдэд фестивалийн арга хэмжээнд нэгдэж нэг нэрийн дор болдог уг арга хэмжээний төрөл болсон “Авто ралли” богино зайн бартаат замын уралдаан, мөсөн шагай болон харваа, сурын харвааны тэмцээнүүд болж аваргууддаа тодрууллаа. Энэ жилий арга хэмжээний жуулчдад зориулсан, уг арга хэмжээг сонирхолтой болгосон үзүүлбэрүүдийг Бат-Өлзий, Уянга, Хархорин, Хужирт сумдын нутгийн олны зохион байгуулсан монгол наадгай, нүүдэлчин өв соёлын үзүүлбэрүүд нь ирсэн олны сонирхолыг татаж байлаа. Эхний өдөр мөсөн шагай болон сурын харваа, бартаат замын уралдааны шилдгүүд тодорч, шагналыг гардуулав. Мөн үндэсний өв соёл, уламжлалаа харуулах үйл ажиллагаанд Уянга сумын “Хээрийн цайны ёслол” тэргүүн байр эзэлж, мөнгөн шагналын эзэд боллоо
KARAKORUM ICE FESTIVAL-2025 мөсөнд автралтын төрөлд медаль болон цомын эзэд болсон тамирчдадаа баяр хүргэе.
"ХАРХОРУМ" цомын эзнээр
Эрэгтэй: Ч.Мандахбаяр
Эмэгтэй: Н.Сэлэнгэ нар шалгарлаа.
“KARAKORUM ICE FESTIVAL-2025” арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлсэн Соёл, спорт, аялал жуулчлал залуучуудын яам, Өвөрхангай аймгийн ЗДТГ, Хархорин, Хужирт, Бат-Өлзий, Уянга сумдын ЗДТГ-ууд, нутгийн зон олон, тэмцээнийг үзэхээр хүрэлцэн очсон тамирчид, жуулчид, зочид гийчдэд зохион байгуулагчдын зүгээс гүн талархал илэрхийллээ.
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )