Нуурын усанд автомашин живжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 03

 

Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт гол мөрөн байхгүй боловч өнгөрөгч зун бороо хур элбэг байсан тул тогтоол нуурууд олон байгаа нь мөс цөмрөх эрсдэлийг дагуулж байгаа юм.

Тухайлбал Даланжаргалан сумын нутаг дахь Зайрмагийн нууранд автомашин живсэн тухай дуудлага Онцгой байдлын газарт бүртгэгджээ.

Иймд иргэд, тээврийн хэрэгслийн жолооч нар анхаарал болгоомжтой зорчих, цаг хожих, зам товчлох зэргээр нуурын мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг нуурын мөсөн дээр тоглуулахгүй байх, аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж, тохиолдож болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top