Д.Сайнсайхан: Жилийн заслыг жилийн эхээр юм уу, ес эхлэхэд хийлгэдэг

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 03

 

Бусдад Туслахуй Анагаах Ухааны Манба Дацан хийдийн зурхайч, Анагаах ухааны магистр Д.Сайнсайхан жилийн заслын тухай дараах тайлбарыг өглөө. 

Д.Сайнсайхан: Жил орж байгаа, урвасан жилийн үүд, их, бага харш, логор жил гарсан хүмүүс засал номоо жилд аль болох олон уншуулбал сайн. Яагаад гэвэл хүнд нөлөөлж байгаа нөлөөллийг багасгах гэж байгаа учраас олон уншуулах тусмаа л сайн. Ер нь жилийн засал номоо жилийн эхээр юм уу, эсвэл 12 дугаар сарын 22-нд ес эхлэхэд дараа жилийн өнгө ордог гэдэг утгаараа энэ үед их хийлгэдэг.

Хүмүүс сонин, интернэтээс хараад засал номоо хийлгэхээс илүүтэй зурхайчид үзүүлж, гэр бүлийн гишүүн бүр тухайн жилд юуг анхаарч, юу хийж болох, болохгүйгээ мэдэж авч, ямар засал номыг ямар давтамжтайгаар хийлгэхээ мэдэж, ойлгох хэрэгтэй.

Зурхайчид хандалгүй заслаа хийлгэсэн, эсвэл өөрөө заслаа хийлгээгүй, эмээ, өвөө юм уу эхнэр, нөхөр нь өмнөөс нь ном уншуулчихсан хүмүүс жилийн дундуур эсвэл сүүлээр асуудал тулгараад ирдэг. Засал номонд ингэж хөнгөн хандаж болохгүй. Жилд нэг удаа хийлгэж байгаа жилийнхээ засал номыг хийлгэхдээ хүмүүс чухалчлах ёстой. Үүнийг үл тоомсорлосон, ээж аавдаа найддаг хүмүүс элдэв барцад саад, асуудал үүсээд ирдэг нь олонтаа.

Мөн жилийн заслаас гадна нууц жилийн харш, мэнгэ, махбодын таарамж тохиромж муу мөртлөө нэг гэр бүл болоод амьдарч байгаа хүмүүс тухайн харшийнхаа заслыг жилд нэг удаа хийлгэх хэрэгтэй. Түүнчлэн эхнэр, нөхөр, хүүхдүүдийнхээ дэмбэрэл буюу төөргийн зурхайг зуруулж өөр өөрсдийн онцлог зан чанар хоорондын таарамж тохиромж, хүүхдийн хань ижлийн заяа сайн муу эсэх, авъяас чадвар ажил мэргэжил, хэд хэдэн насан дээр нь барцад саадтай байгааг нь урьдчилан танин мэдэх боломжтой байдгаараа монгол зурхайн үр хүүхдээ бага наснаас нь чиглүүлэх онцлог давуу талтай уламжлал байдаг.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
балай(67.171.160.15) 2025 оны 12 сарын 03

нэрээ солиочээ дамбийжалцандалбийгомбо.

0  |  0
балай(67.171.160.15) 2025 оны 12 сарын 03

нэрээ солиочээ дамбийжалцандалбийгомбо.

0  |  0
Top