
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 3-наас ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
2025 оны 12-р сарын 02-ны 20 цагаас 03-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Орхон-Сэлэнгийн сав газраар, өдөртөө Хэнтийн уулархаг нутаг болон Дорнод-Монголын тал нутгаар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -32...-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон голын хөндийгөөр -27...-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -12...-17 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн хэсгээр -18...-23 градус, бусад нутгаар -23...-28 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр -22...-27 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -17...-22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -35...-37 градус, бусад хэсгээр -25...-27 градус, өдөртөө -15..-17 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -32..-34 градус, өдөртөө -17...-19 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй. Өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө -32...-34 градус, өдөртөө -19...-21 градус хүйтэн байна.
2025 оны 12-р сарын 04-нөөс 12-р сарын 08-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
05-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 6-нд төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 7-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 5-нд Алтайн уулархаг нутаг, Арц Богдын өвөр хоолойгоор, 6, 7-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -30…-35 градус, өдөртөө -19…-24 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө -24…-29 градус, өдөртөө -13...-18 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -10…-15 градус, өдөртөө +2…-3 градус, бусад нутгаар шөнөдөө -15…-20 градус, өдөртөө -5…-10 градус хүйтэн байна.

Сэтгэгдэл ( 0 )