Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар хоорондын хамтарсан хорооны 9 дүгээр хуралдаан Гадаад харилцааны яаманд боллоо. /2025.11.19/
Хуралдаанд Монгол Улсын талаас ЗГХЭГ-ын дарга, Монгол хэсгийн дарга С.Бямбацогт, БНСУ-ын талаас тус улсын Гадаад Хэргийн дэд сайд, Солонгосын хэсгийн дарга, хатагтай Ким Жин А тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
Уулзалтын эхэнд ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал хийгээд Засгийн газрын бодлого, зорилтын талаар товч мэдээлэл хийсэн юм.
Үргэлжлүүлэн талууд Монгол, БНСУ-ын хоорондын хамтын ажиллагааны хүрээнд тэр дундаа худалдаа, эдийн засаг, эрдэс баялаг, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, байгаль орчин, боловсрол, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэх, төрийн албаны шинэчлэл, хүний нөөцийн чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцлоо.
Мөн ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт талуудын энэ удаагийн уулзалтаар Монгол Улсын иргэдийн БНСУ-д зорчих визийн нөхцөлийг хөнгөвчлөх, тус улсад оршин суугаа манай улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах асуудлыг хөндөж, бодитой үр дүн гаргаж ажиллах, эхний ээлжид эрүүл мэндийн шалтгаанаар тус улсыг зорьж байгаа монгол иргэдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай санал тавьсан юм.
Хэрэв манай улсын иргэдийн визийн асуудалд бодитой ажил хэрэгч байдлаар хандаж, шийдвэрлэхгүй тохиолдолд ирэх 2026 оноос БНСУ-ын иргэдийг визтэй зорчдог болгохоос өөр аргагүй болно гэдгийг ч хэллээ.
Түүнээс гадна Монгол, БНСУ-ын хооронд эдийн засгийн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлаар талууд санал солилцлоо.
Манай улсын тухайд БНСУ-руу жилд ердөө 50 гаруй сая ам долларын экспорт хийдэг бол тус улсаас 500 сая ам долларын импорт хийдэг.
Тэгвэл монголын бараа бүтээгдэхүүнийг БНСУ-ын зах зээлд гаргах, тус хэлэлцээрт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, тэр дундаа арьс шир, ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүнийг Солонгосын зах зээлд гаргах асуудлыг заавал тусгах талаар байр сууриа илэрхийллээ.
Гадаад харилцааг эдийн засагжуулах, ган хайлуулах, зэс боловсруулах үйлдвэрүүдийн нээлттэй тендерт тус улсын дэлхийд тэргүүлэгч компаниудыг оролцуулах,
Чухал ашигт малтмалын судалгааны төв байгуулахаар боллоо.
Эдгээр асуудлаар талууд ойрын үед тодорхой шийдэл гаргаж ажиллахаар уулзалтын төгсгөлд тохирлоо.
Ташрамд дурдахад,
Агаарын тээврийн либералчлалын үр дүнд хоёр улсын хооронд өмнө нь 7 хоногт 7 нислэгтэй байсан бол одоо 70-аас 80 болж нислэгийн давтамж эрс нэмэгдсэн.
Тийзийн үнэ 3 сая төгрөг байсан бол 1 сая төгрөг болж 3 дахин хямдарсан.
Үр дүнд нь зөвхөн энэ 2025 онд гэхэд БНСУ-ын 180 мянган иргэн манай улсад ирсэн байна.

Сэтгэгдэл ( 3 )
Прадхан үндэсний эмнэлгийн ачаар Прадхан эмч миний бөөрийг 2,794,077,000 MNT төгрөгөөр (780.000 доллар) худалдаж авсны дараа би Хятадад байрладаг Монгол улсаас Есүйген Есү байна. Хэрэв та бөөрөө зарахыг хүсвэл тэдэнтэй шууд холбоо бариарай DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM 91424323800802.\nОдоо хэрэгжүүлэх.\nБид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;\nТа бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг\nзарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nхаягаар бид танд бөөрнийх нь

zugeer hudlaa nuhud ali ali saihan yrij thag nuthuudug ajil san nertei thalingiin hulgaich nar hezeech heregjehgui geed boddo ajilsan ner barj zurga daruulj ardtumennii goe saihan ureer huurdag hudalchuud