
ARCASIA-ийн Архитектурын Боловсролын Хороо (ACAE) энэ сарын 22-ны өдөр 11:00–13:00 цагт гурав дахь онлайн форумаа “Архитектур ба Соёлын Өв” сэдвээр зохион байгуулах гэж байна.
Монголын Архитекторуудын Эвлэл болон Сити Их сургуулиас хамтран зохион байгуулах энэхүү форум нь Азийн орнуудын шилдэг эрдэмтэн, судлаач, багш, архитекторуудыг нэгтгэн, соёлын өвийг хамгаалж, орчин үеийн архитектурын хэрэгцээтэй хэрхэн уялдуулах талаар мэдлэг, туршлагаа хуваалцах зорилготой.
Форумд Малайз, Япон, Өмнөд Солонгос, Монгол, Энэтхэгийн нэр хүндтэй илтгэгчид оролцож, орон нутгийн уламжлал ба орчин үеийн шинэчлэлийг зохицуулах кейс судалгаа, дизайны арга зүйг танилцуулах болно. Мөн Пакистан, Монгол, Филиппин, Сингапурын төлөөлөл бүс нутгийн туршлага, архитектурын боловсрол дахь сорилт, хөгжлийн чиг хандлагыг хэлэлцэнэ.
ACAE-ийн энэхүү форум нь архитекторуудыг соёлын өвийг хамгаалагч, нийгмийн хариуцлагатай мэргэжилтэн болгон төлөвшүүлэхийн ач холбогдлыг онцлон тэмдэглэж, архитектурын боловсролын хөгжилд хувь нэмэр оруулна.
Монголын Архитекторуудын Эвлэлийн зүгээс зохион байгуулж буй уг арга хэмжээ нь ARCASIA-ийн гишүүн орнуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, өв соёлыг дэмжих, мөн ирээдүйн архитектурын боловсролын чиг хандлагыг тодорхойлох алхам юм.
Уг онлайн форумд хэрхэн бүртгүүлэх вэ?
Microsoft Teams бүртгүүлэх холбоос: https://forms.gle/V8TM52TwWf2gF1Hh7
Хуралд нэгдэх: https://teams.microsoft.com/meet/4735622940984?p=FsfgriCQEgpRmvcHDX
Meeting ID: 473 562 294 098 4
Passcode: oh3so3ku




.jpg)

Сэтгэгдэл ( 0 )