“Талын түмэн адуу-2025” адууны соёлын олон улсын наадам зохион байгуулагдана

З.Энхлэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 18

 

Түүхэн аялал жуулчлалын бүс нутгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг төрөлжүүлэн хөгжүүлэх, улирлын хамаарлыг бууруулах, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд “Талын түмэн адуу” арга хэмжээг Хэнтий аймгийн Чингис хотноо 2025 оны 11 дүгээр сарын 21,22,23-ны өдрүүдэд зохион байгуулна. 

Уг арга хэмжээ нь бидний уламжлалт ахуй, соёлд чухал байр суурийг эзэлдэг адуу дагасан соёлыг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх зорилготой юм.

Монгол Улсын Засгийн газраас зүүн бүсийг түүхэн аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлэх ажлын хүрээнд бүтээн байгуулалтын томоохон ажлуудыг эхлүүлээд байна.

Та бүхнийг өргөнөөр хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

 

Арга хэмжээний хөтөлбөр:

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top