Их хурлын редакцын комиссыг Д.Тогтохсүрэн ахлан ажиллаж байна

Э.Тэргэл | Zindaa.mn
2025 оны 11 сарын 16

Монгол Ардын намын 31 дүгээр Их хурлын тогтоолоор Бичиг баримт боловсруулах, редакцын комиссыг дараах бүрэлдэхүүнтэйгээр баталсан байна.

Тус комиссын даргаар Монгол Ардын намын Удирдах зөвлөлийн гишүүн Д.Тогтохсүрэн, Нарийн бичгийн даргаар Социал демократ Ахмадын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Гантөмөр нар ажиллаж байна.Бичиг баримт боловсруулах, редакцын комиссын гишүүдээр УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, Социал демократ Ахмадын холбооны тэргүүлэгч Б.Энхмандах, УИХ-ын гишүүн Б.Уянга, УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ц.Сандаг-Очир, Социал демократ Монголын Эмэгтэйчүүдийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн  Б.Батцэцэг, Намын Бага хурлын гишүүн Ц.Цогзолмаа нар ажиллаж байна.

Мөн тус комиссын орон тооны бус гишүүнээр намын Удирдах зөвлөлийн Ажлын албаны улс төрийн ахлах ажилтан Д.Балдангомбо ажиллан баримт бичгийг боловсруулж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top