КОБРА ЭФФЕКТ | Иргэдээ талцуулсан ИРГЭДИЙН ХУРАЛ

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 15

Матагчид энэ сарын 1-ний өдрөөс од боллоо. Гэхдээ НИТХ-ын шийдвэрээр. Монгол Улсад “102” аппаар замын хөдөлгөөний зөрчлийг мэдээлсэн иргэдэд торгуулийн 10-20 хувийг урамшуулалаар олгох журам хэрэгжиж эхэлсэн. Нэг талдаа зөрчил бууруулах сайхан санаа гэж харах нэгэн байхад, нөгөө талдаа дэд бүтэцгүй байж иргэдээ торгох гэлээ гэсэн хэсэг бүлэг ч байна. Гэхдээ аль нь ч байлаа гэсэн ардчилсан чиг баримжаатай манайх шиг улсад “матаасчид аа” хэзээ ч орой дээрээ залдаггүй юм.

Мунхгийн мэргэн санаа

Иргэдээ төлөөлдөг НИТХ 2024 онд 24/34 дугаар бүхий нэгэн тогтоол батлав. Автомашины зөрчлийг “102 Police” аппликейшнээр мэдээлсэн иргэнд тухайн зөрчилд ногдуулсан торгуулийн 10-20 хувийг урамшууллаар олгох тухай байлаа. Хуулийн үндэслэл нь “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухайн хуулийн 34-р зүйлд: “Гэмт хэрэг, зөрчлөс урьдчилан сэргийлэх ажилд идэвхтэй оролцсон иргэн, хуулийн этгээдийг 20 хүртэлх хувиар урамшуулна” гэж заасантай холбоотой. Үүнтэй уялдуулж дээрх тогтоолоор зөрчил илгээсэн иргэнд урамшуулал олгох журам боловсруулжээ.  Ердөө хоёр сарын өмнө НИТХ-ын Түгжрэлийг бууруулах ажлын хэсэг хуралдаж, аравдугаар сарын 25-ны өдөр хэлэлэн баталсан юм.

Иргэд автозамын нэгдүгээр эгнээ, автобусны буудал, явган хүний зам зэрэг хориотой байршилд автомашин байршуулсан зөрчлийг зураг, байршлын хамт илгээх шаардлагатай. Урамшууллыг улирал бүрийн дараа сарын 20-ны дото нэг удаа олгоно. Хэрэгжилтийг Тээврийн цагдаагийн алба шалгаж, торгууль оноосон тохиолдолд урамшуулах олгоно. НӨАТ-ын буцаан олголттой ижил зарчмаар урамшуулал олгох юм. Үүнийг НИТХ-ын зүгээс иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, замын хөдөлгөнөий сахилга бат сайжруулах, Төр-иргэний хамтын хяналтыг бэхжүүлэх зэрэг зорилготой гэж тайлбарлаж байв.

Кобра эффект

Зөрчил,матаач ярьж байснаа юун кобра хаанаас гараад ирэв гэж уншигч та бодож байж болох. Гэвч нь манай “мэргэн санаа”-тай яв цав нийцэх ухагдахуун юм. Колонийн үеийн Энэтхэг улсын Дели хотын Англи амбан захирагч кобро могойг устгахын тулд арьсыг нь авчирсан хүнд мөнгөн шагнал олгохоор болжээ. Үр дүнд нь иргэд кобра могой үржүүлж алаад арьсыг нь тушааж эхлэв. Амбан захирагч урамшууллаа зогсооход хүмүүс тэжээсэн могойгоо хээр хаяж эхэлсэн. Дели хот өмнөхөөсөө илүү олон могойтой болов. Бодлого нь анхны зорилгынхоо яг эсрэгээр хэрэгжиж, нөхцөл байдал улам дордсон. Орчин цагийн улс төрийн ухагдахуунд үүнийг сайн санаа өвөрлөсөн ч нухацтай боловсруулаагүй бодлого эсрэг үр дүнд хүрэхийг ийнхүү тайлбарлах болжээ.

Кобра эффектийн сургамж юу байв.  Бодлого боловсруулах урт хугацааны үр дагавараа тооцох, ирэгдийн зан үйлийг тооцоолох, хяналт, үнэлгээний тогтолцоог сайжруулах тухай юм.

Өнөө цагийн манай эффект

НИТХ-ын гаргасан мэргэн санаанд бодит хэд, хэдэн эрсдэл тулгарч байна. Тогтоол нь үндсэндээ урамшуулалд хэт анхаарсан нь иргэд зөрчлийг зориуд өдөөж, мэдээлэл цуглуулах эрсдэлтэй. Анзаарч харах ёстой дараагийн зүйл нь аппликейшний хяналт сул, тодорхойгүй байгаа явдал. Манай тохиолдолд мэдээлэгчийн үнэн зөв эсэх, тухайн зөрчил зориуд үүссэн үү, үнэхээр зөрчигчийн үйл сэдлээр үү гэдгийг тогтоох хяналт маш сул. Тухайн иргэн өөрийн бүртгэлтэй хаягнаас зураг оруулж байгаа ч хуурамч зураг, зохиомол зөрчил мэдээлэх эрсдэлтэй.  Иргэдийн зан үйлийг хэрхэн тооцолсон бэ гэдэг нь эргэлзээтэй. Иргэд хувийн өш хонзонгоор мэдээлээд эхэлбэл яах вэ гэдгээ “иргэдийн төлөөлөгчид” анзаарсан уу гэдэг асуулт үүснэ. Сүүлийнх нь тээврийн цагдаагийн албаны ачаалал байна. Хэт олон мэдээлэл шалгах шаардлагатай болж апп нь гацаад, эхэлбэл чухам яах нь эргэлзээтэй. Дээрээс нь тээврийн цагдаагийн боловсон хүчин хэр зэрэг байгаа билээ.

Уншигч та фейсбүүк хуудаснуудаар “намайг яагаад онилов”, “энэ зөрчил юм уу” гэсэн пост анзаарсан уу. Яваандаа ийм пост бүр олон болно. Эцэстээ зөрчил нь урамшуулал юм уу, матаасчин нь зөрчил юм уу гэдгээ ялгахаа болино. Цаг хугацааны л асуудал.

Тэнд байгаа туршлага

АНУ-д энэ төрлийн туршлага бий. “Crime Stoppers” платформоор иргэд гэмт хэрэг, зөрчлийн талаар нэрээ нууцлан мэдээлэл өгч, урамшуулал авдаг. Урамшуулал нь тухайн мэдээллийн үнэ цэн, гэмт, хэрэг зөрчлийн далайц, хяналт, шалгалтын үр дүн дээр үндэслэдэг. Үнэхээр ноцтой байвал урамшуулал нэмэгдэж, гэрч, хохирогчийг хамгаалах системтэй уялдана. Хэрэв хуурамч мэдээлэл байвал эрүүгийн хариуцлага хүлээдэг.

Яг манайхтай ижил жишээ гэвэл Германы жишээ байна. Иргэд замын зөрчлийг зураг, дүрс бичлэгээр цагдаад мэдээлнэ. Үүнд урамшуулал олгодоггүй, иргэний үүрэг гэж үздэг. Хуурамч мэдээлэл бол эрүүгийн хариуцлага хүлээдэг.

Сингапурт ч мөн адил дэд бүтэц, замын зөрчил, хог хаягдал зэргийг мэдээлэх систем бий. Шийдвэрлэх ёстой асуудлыг цаг тухайд нь мэдээлбэл талархал олгоно. Мэдээллийг төвлөрсөн системээр хянаж хариу өгдөг.

Өмнөд Солонгост ч мөн замын хөдөлгөөний болон нийтийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэргийг мэдээлэл тогтолцоо бий. Ямар нэгэн мөнгөн урамшуулал байдаггүй. Хуурамч мэдээлэлд хуулийн хариуцлага оноодог. Тухайн мэдээллийг хянах хиймэл оюун бүхий слабар нэгжийн тогтолцоотой.

***

Мэдлэггүй сайхан сэтгэл тэнэгийн төрсөн дүү гэдэг үгтэй. Аливаа шийдвэр алс хэтдээ шийтгэл болсон тохиолдол бишгүй бий. Зөрчил бууруулах энэ санаачилга зөрчлийг арилгах гэхээсээ зөрчлийг өмнөхөөс нэмэгдүүлэх, тээврийн цагдаагийн ачааллыг нэмэгдүүлэх хэлтгий шийдвэр болох вий...

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.84.192) 2025 оны 11 сарын 15

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

zochin(66.181.177.95) 2025 оны 11 сарын 14

durem juram gej yum baij baij ene olon khumuus , niigmiin amidralyg zokhitsuuldag gedgiig oilgodoggui medekhiig khusdeggui , kharankhui jungliin khuuliar amidralyg oilgodog ukhernuudiig zokhitsuulakh mash zuw shiidwer , medeeleed baigaarai , mongolchuud khezee neg irgenshikh yum bol doo

0  |  0
Top