Дүүжин замын тээврийн барилгын ажил 31.5 хувьтай үргэлжилж байна

2025 оны 11 сарын 12

Бүгд Найрамдах Франц Улсын нэн хөнгөлөлттэй зээлээр Яармагаас Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн төслийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Дүүжин замын тээвэр нь нийт 4.2 км урттай, хоёр буудалтай, нийт 19 тулгуур баганатай байх юм. Өнөөдрийн байдлаар 11 тулгуурыг босгоод байна. Дүүжин замын тээврийн системийн тросс, кабин хөдөлгөөний үндсэн бүтэц болох эргэлтийн зам төмрийг Яармаг болон Хархоринд байрлуулах ажил 31.5 хувьтай үргэлжилж байна. Харин буудлын дэргэд кабин байрлуулах гараашны суурь, бетон цутгалтын ажил дуусаж, бүтээн байгуулалтын ажил эхэлсэн. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2025 оны 11 сарын 12

БУА-ын гүйцэтгэл нь ганц хувь ч нэмэгдээгүй байхад л улиг болсон юм аа дахин дахин үглээд байх, пиар хэтэрвэл цөмөрдөг гэдгийг мэдддэггүй л юм байх даа, энэ төсөл хүлээлтэнд хүрэхгүй гэдэг нь угаас ойлгомжтой ш дээ, завхарсан юм

0  |  0
Зочин(103.212.116.242) 2025 оны 11 сарын 12

Бас л хугацаандаа ашиглалтад орохгүй юм бна

0  |  0
Top