ӨРНИЙН ЗУРХАЙ: Охинынхон ур чадвараа харуулна

Б.Сэцэн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 12

Хонь

Од эрхэс таны эрүүл мэнд, ажил төрлийг ивээж байна. Эрч хүч тань нэмэгдэж, итгэлийн оч гэрэлтэнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна. Шинэхэн романтик харилцаа таны амьдралыг гэрэлтүүлэх болно.

Үхэр

Хамтын ажил хэрэгт сайн өдөр. Хүнд үед хамтран ажиллагсад нь хамт байгааг мэдэрнэ. Гэвч ахуйн уур амьсгал сайнгүй байх тул ихэнх цагаа хувийн асуудлаа шийдэхэд зарцуулж мэднэ. Гарч ирсэн боломжоо бүү алд. Ямар нэгэн зүйл рүү тэмүүлж байгаа бол зоригтой шийдвэр гарга.

Ихэр

Ур чадвар чинь ажилдаа амжилт гаргахад хөтөлнө. Чухам иймээс ажлын ачаалал өмнөхөөс нэмэгдэнэ. Хамтран зүтгэгчид нь танд ажлын ачаалал нэмж байгаагаа мэдэхгүй байгаа бололтой. Хүн бүрд өөрийгөө зөвөөр таниулж, энэ байдлаа эвтэйхэн илэрхийлэхийг бодоорой.

Мэлхий

Өөрийн чинь талаар цуу яриа дэгдэх бололтой. Дэмий ярианд бүү авт. Үүний оронд ойр дотнын хүмүүс, гэр бүлийнхэндээ санаа тавь. Гэр бүлийнхний халуун дулаан уур амьсгал таны сэтгэлийг сэргээнэ.

Арслан

Эрх мэдлээ бүү хэтрүүл. Хамт олноо дэмжвэл уур амьсгал ч сайхан байх бололтой. Өөрийн чинь санаа бодлоос зөрсөн хүмүүстэй ам мурийхаас сэрэмжил. Жижиг алдаа гаргаж, түүндээ стрессдэх хэдий ч амьдралын баяр баясгалан олон зүйлээс илэрч болдгийг санаарай.

Охин

Олны анхаарлын төвд байна. Одоо л ур чадвараа харуулах хэрэгтэй. Хэрэв аливаа өөрчлөлтөд дасан зохицож, уян хатан байж чадвал таны зүтгэл үр дүнд хүрнэ. Өмнө нь хүч хөдөлмөр зарсан ажлын чинь үр шим өнөөдөр ирнэ. 

Жинлүүр

Хэрэггүй наймаа хийж мөнгө зарлагадахаас болгоомжил. Сайн нягталж байж наймаа хий. Тэгэхгүй бол алсдаа таагүй үр дагавар хүлээж байж мэднэ. Гэвч ирээдүйн ажил үйлсэд сайн нөлөө үзүүлэх хамтран зүтгэгчээ олно. Дурлалт хосуудын харилцаа хүйтэн хөндий байх магадлалтай тул өнөөдөр нэгэндээ хатуу шаардлага бүү тавь.

Хилэнц

Гэр бүл, ойр дотнын хүмүүстээ итгэж болно. Өнөөдөр тэд таныг түшиж тулна. Харин элдэв сөрөг энергийн орчинд орвол танд нөлөөлж болзошгүй. Бие сэтгэлээ амар, тайван байлга. Бусдын өдөөн хатгалгад автаад хэрэггүй.

Нум

Өөрийн үзэл бодол, зарчмын төлөө бат зогс. Гэхдээ бодол санаагаа бусад тулгаад хэрэггүй. Зөрүүдэлж байж хэрүүл маргаанд оролцон, хов жив, дэмий ярианы сэдэв болно. Улс төр, эсвэл хууль шүүхийн байгууллагатай орооцолдож болзошгүй.

Матар

Од эрхсийн сөрөг нөлөөллөөс болгоомжил. Элдэв саад бэрхшээлээс бүү ай. Хэлсэн амандаа хүрэх гэж хичээ. Өмнө нь амлалт өгсөн хүмүүсийн өмнө хүнд байдалд орж болзошгүй. Элдэв шинэ санаа амьдрал дээр биелэхгүй бололтой. Амьдрал дээр биелэхгүй ч бодол дотроо тээн, хүрэх үр дүнгээ зөв төлөвлөөрэй.

Хумх

Ажил хэрэгт тань элдэв саад учирч болзошгүй. Олны анхаарлыг хэрхэн өөртөө татах вэ гэдэг дээр анхаар. Өнөөтөр та өөртөө итгэж чадвал нэр хүндээ нэмэгдүүлж болно. Шинэ зүйлсийг танин мэдэхэд гол анхаарлаа төвлөрүүл.

Загас

Таны хүчин чармайлт талаар болж, ажил төрөл зогсонги байдалд орно. Гол хүчин зүйл нь цагаа зөв төлөвлөөгүйгээс үүдэлтэй гэдгийг сана. Чухам тиймээс хамтрагчдадаа итгээд, зорилгоо тодорхойл. Гэхдээ мөнгөний араас хөөцөлдөөд өөрийн биеэ гаргуунд гаргах хэрэггүй. Гадаад аялах шинэ боломж бүрдэж магадгүй.

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top