12 нэр төрлийн баримт бичгийг МОНГОЛ БИЧГЭЭР хөтөлнө

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 11

 

Төрийн болон орон нутгийн байгууллагууд стандартын дагуу 12 нэр төрлийн баримт бичгийг монгол бичгээр хөтөлнө.

Монгол бичгээр үйлдэх баримт бичгийн хэвлэмэл хуудас, түүний бүрдэлд тавих үндсэн шаардлага MNS 6395:2022

Энэхүү стандартаар монгол бичгээр үйлдэх 12 нэр төрлийн баримт бичгийн хэвлэмэл хуудсанд байх бүрдлийг тодорхойлж, тэдгээрийг байрлуулах зай хэмжээ, байрлал, баримт бичгийн хэлбэр (хөндлөн) болон монгол бичгийн үсгийн фонт, хэмжээ, бичвэрийн мөр хоорондын зай зэрэг баримт бичгийг бүрдүүлэхэд тавигдах шаардлагыг тогтоосон.

Уг стандартаар монгол бичгээр үйлдэх баримт бичгүүд:

Зарлиг

Тогтоол

Захирамж

Тушаал

Шийдвэр

Албан даалгавар

Албан шаардлага

Зохион байгуулалт, мэдээлэл лавлагааны баримт бичиг буюу албан бичиг

Улсын байцаагчийн акт

Дүгнэлт

Хурлын тэмдэглэл

Тодорхойлолт

Эдгээр баримт бичгүүдээс боловсролын ерөнхий газар нь 6 баримт бичгүүдийг стандарт шаардлагын дагуу монгол бичгээр гарган ажиллаж байна. Үүнд:

Албан бичиг

Тушаал

Албан шаардлага

Улсын байцаагчийн акт

Хурлын тэмдэглэл

Тодорхойлолт

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top