СЭРЭМЖЛҮҮЛЭГ | Ломбард залилдаг этгээдүүдийг олж ТОГТООЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 11

 

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ явуулдаг газруудыг залилж байсан этгээдүүдийг тогтоолоо.

“Шинээрээ, лацыг нь ч хөндөөгүй хайрцаг савтайгаа байгаа гар утсаа барьцаанд тавих гэсэн юм, задалж болохгүй шүү” гэж итгүүлэн бусдыг залилжээ.

Тодруулбал, Энэ оны 07 дугаар сард Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт Б, М нарын 4 этгээд “Шинээрээ Iphone 16 маркийн гар утас худалдан аваад задлаагүй, хайрцаг савны лацыг нь хөндөөгүй байгаа тул түр хугацаанд барьцаалаад буцаагаад авна, задалж болохгүй шүү” гэж бусдад итгүүлэн, дээрх марк бүхий гар утасны лацтай хайрцгийг үзүүлэн 60 гаруй удаагийн үйлдлээр 15 орчим аж ахуй нэгж, иргэнийг залилсан байна.

Дээрх иргэд нь шинэ гар утасны хайрцагт өөр төрлийн зүйлс хийж, хуурамч лац наан шинэ гар утас мэт болгон харагдуулж, бусдыг төөрөгдөлд оруулан залилж байсан нь тогтоогдсон.

Иймд аливаа эд зүйлсийг худалдан авах, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ үзүүлэхдээ эд зүйлсийн бодит байдлыг харж, нягтлан шалгаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээрэй.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
@(67.171.160.15) 2025 оны 11 сарын 12

улс орноо залилсан шовшнуудыг одоо шоронд хиймээр юм

0  |  0
@(67.171.160.15) 2025 оны 11 сарын 12

улс орноо залилсан шовшнуудыг одоо шоронд хиймээр юм

0  |  0
Зочин(202.9.40.111) 2025 оны 11 сарын 11

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Top