Монголын чөлөөт бөхийн шигшээ баг АНУ-д бэлтгэл хийнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 11 сарын 07

Чөлөөт бөхийн эрэгтэй, эмэгтэй шигшээ баг тамирчид энэ сарын 7, 8-нд Америкийн нэгдсэн улсын НЬЮ ЙОРК хотод зохиогдох "BILL FARRELL MEMORIAL" Олон улсын чөлөөт бөхийн тэмцээнд оролцоно. 

Тус тэмцээний дараа эрэгтэй шигшээ багийн хувьд Филадельфи хотын Пенсильванийн их сургуульд хамтарсан бэлтгэлд, мөн цаашлаад Лихай Их сургуулийн Бүсийн бэлтгэлийн төв дээр хамтарсан бэлтгэлүүдэд тус тус хамрагдана.

Эмэгтэй шигшээ багийн хувьд "Колорадо Спрингс" Олимпын бэлтгэлийн төвд хамтарсан бэлтгэлд 14 хоног хамрагдаад ирэх юм.
 


2025 оны хувьд Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд эрэгтэй, эмэгтэй шигшээ багуудаа олон улсын хамтарсан бэлтгэлүүдэд идэвхтэй хамрагдуулснаас энэ оны гуравдугаар сард эрэгтэй бүтэн багаараа ӨМӨЗО-ны шигшээ багтай хамтарсан бэлтгэлийг Хөх хотод тавдугаар сард ОХУ-ын Дагестанд бүтэн багаараа хамтарсан бэлтгэл амжилттай хийж, мөн эх орондоо зохион байгуулсан дэлхийн чансаа олгох тэмцээний өмнө Төв аймгийн Чампионс баазад олон улсын хамтарсан бэлтгэлүүдэд эрэгтэй эмэгтэй багаа тус тус хамрагдуулсан байна. 7-р сард Японы алдарт дасгалжуулагч Казухито Сакайг урьж Үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар авсны үр дүнд аравдугаар сард манай эмэгтэй шигшээ багийн тамирчдын төлөөллийг Япон улсдаа урьж хамтарсан бэлтгэлд амжилттай хамрууллаа.

2025 оны 9 сард зохиогдсон насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай баг мөнгөн медаль 1, хүрэл медаль 3-ыг хүртсэн амжилт бол дээрх хамтарсан бэлтгэлүүдийн үр дүн ба энэхүү ажлын ард гарахад туслалцаа үзүүлсэн хамтран ажилдаг нийт байгууллагууд, дэмжигч нар болон үндэсний шигшээ багийн дасгалжуулагчид, тамирчдынхаа анхны багш нар та бүхэндээ чин сэтгэлээсээ талархаж буйгаа илэрхийлье.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.177.210) 2025 оны 11 сарын 07

Хөрөнгө мөнгөний л гарз, чөлөөтийнхнөөс юм хүлээлтгүй, уг нь спортын төрлүүдээс төр засгийн зүгээс соц үед ч тэрнээс хойш ч хамгийн их мөнгө зарж, өөд нь татах гэж оролдсон төрөл бол чөлөөт, даанч тэр их мөнгө зүгээр л усанд хаясан чулуу болоод л өнгөрсөн, одоо хүртэл олимпын аварга төрүүлж чадаагүй, хамгийн сайн чаддаг юм нь дотоод тамын тогооны тэмцэл, хэрүүл тэмцэл хийх

0  |  0
Top