АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа НҮБ шинэчлэгдэхийг хүлээж байгаа учраас тус байгууллагад төлдөг татвараа түр зогсоогоод байгаа юм гэж НҮБ-д суугаа АНУ-ын Байнгын төлөөлөгч Майк Уолтц мэдэгджээ.
“НҮБ-д шинэчлэл хийх хүртэл Америкийн Ерөнхийлөгч санхүүжилтийг саатуулж байгаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш АНУ-ын шахалтаар олон улсын энэ байгууллагын төсвийг 15%-иар бууруулж, орон тоог 18%-иар, энхийг сахиулагчдын тоог 25%-иар цомхотгохыг зөвшөөрсөн. Бид НҮБ-ыг өөрөөс нь авран хамгаалж, шинэчлэл оруулж чадна хэмээн бодож байна” гэж Майк Уолтц тэмдэглэсэн байна. НҮБ-д төлөх 3 тэрбум ам.долларыг шилжүүлэхийг саатуулж байгаа АНУ болон бусад улс татвараа төлөхгүй байгаагийн улмаас тус байгууллага төсвийн алдагдалтай тулгараад байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )