Газрын тосны хайгуул, олборлолтоо нэмэгдүүлэхийг хүсэв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 03

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн амралтын өдөр Дорноговь аймгийн Зүүнбаян суманд газрын тос олборлож буй “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Тус компани 2003 оноос хойш 480 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, 1.038 сая тонн түүхий тос олборложээ. 1997 оны “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу Монгол Улсын төсөвт 134 сая ам.доллар төвлөрүүлсэн байна. Газрын тос олборлох 170 цооногтой. Энэ онд 56.000 тонн  тос олборлохоор төлөвлөжээ.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Доншен газрын тос” (Монгол) ХХК-ийн удирдлагууд болон БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуаньтай ярилцаж, цаашид хайгуул болон олборлолтоо нэмэгдүүлэхийг хүслээ.

“Доншен гзарын тос” (Монгол) ХХК жилд 50,000-60,000 тонн газрын тос олборлож буй бөгөөд 100,000 тоннд хүргэх боломжтой гэж танилцуулав. Гэхдээ нэмэлт хөрөнгө оруулалт хийхэд хуулийн болон бусад хязгаарлалт бэрхшээл үүсгэж байна гэж компанийн удирдлагууд танилцууллаа. 2012 оноос хойш салбарын болон татварын зэрэг хэд хэдэн хуульд өөрчлөлт орсон нь тус компанийн үйл ажиллагаанд нөлөөлж, өнөөдрийн байдлаар 14.5 сая ам.долларын маргаан үүссэн байна.

Дээр дурдсан маргаанд анхаарлаа хандуулахыг тус компанийн зүгээс хүслээ. Ерөнхий сайд Г.Занданшатар шүүхийн шатанд очсон маргаанд Засгийн газар оролцох боломжгүй. Хуулийн дагуу шийдвэрлэгдэнэ гэж байр сууриа илэрхийллээ.

“Доншен газрын тос” (Монгол) ХХК БНХАУ-ын SINOPEC групп компанийн удирдлага дор Монгол Улсын эрчим хүч, газрын тосны салбарт хөрөнгө оруулалтаа үргэлжлүүлж, хувь нэмэр оруулах болно гэдгээ илэрхийллээ.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.76) 2025 оны 11 сарын 04

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Зочин(103.229.121.218) 2025 оны 11 сарын 03

Газрын тос байгаа юм уу? Бүгдийг алдаад дууссан байх даа. Одоо энэ хятадуудыг зогсоогооч

1  |  0
Top