Төр, засгийн албан дахь халаа, сэлгээгээр дүүрэн өдрүүд

2025 оны 11 сарын 02

УИХ-ын дарга, дэд дарга нар хэдхэн хоногийн зөрүүтэйгээр албанаасаа буусан анхны тохиолдол

МАН дотор үүссэн хагарал талцал яваандаа төр, засгийн тогтвортой байдалд нөлөөлж, УИХ, Засгийн газрын дээд түвшний хүрээнд хэд хэдэн томоохон халаа, сэлгээний үүдийг нээв.

Ерөнхий сайд Г.Занданшатарыг огцруулах асуудлаар хуралдсан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаас гаргасан шийдвэр Үндсэн хууль зөрчсөн асуудал болон хурцдаж, хуралдаан даргалсан УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар орж, улмаар “Парламентын гаргасан шийдвэр нь эцэг хуулийг зөрчсөн” гэх эцсийн шийдвэр гарсан. Өмнө нь УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрийн хүсэлтээр үүрэгт албанаасаа чөлөөлөгдөөд байсан дээр нэмж дэд дарга Х.Булгантуяа ийнхүү “Буруу үндэслэлээр санал хураалган Ерөний сайдыг огцруулснаар Үндсэн хууль зөрсөн шийдвэр гаргасан” гэх үндэслэлээр албанаасаа бууж байна. Монгол Улсын байнгын ажиллагаатай парламентын түүхэнд УИХ-ын дарга, дэд дарга хоёр ийнхүү хэдхэн хоногийн зөрүүтэйгээр сэнтийгээсээ бууж байсан тохиолдол үгүй. Ингээд АН-ын төлөөлөл УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж сүүлийн нэгдсэн хуралдаануудыг даргаллаа.

Өнгөрсөн пүрэв гараг буюу аравдугаар сарын 30-ны өдөр УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж УИХ-ын дэд даргаас УИХ-ын гишүүн Х.Булгантуяаг чөлөөлнө хэмээн оронд нь УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дэд даргад нэр дэвшүүлсэн юм. МАН-ын Удирдах зөвлөлийн шийдвэрээр уг асуудлыг УИХ дахь МАН-ын бүлэгт оруулж, олонхийн саналаар шийдвэрлүүлсэн нь энэ. Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн УИХ-ын дэд даргаар сонгох эсэхийг шийдвэрлэх ёстой боловч байнгын хороодоор хэлэлцээгүй гэсэн шалтгаанаар Х.Булгантуяаг дэд даргаас чөлөөлөх, Ж.Бат-Эрдэнийг оронд нь томилох асуудлыг шинэ долоо хоногт оруулахаар болж байна.

Энэ зуур УИХ дахь МАН-ын бүлгийн даргаас Ж.Бат-Эрдэнэ гишүүнийг чөлөөлж, Ж.Батжаргалыг сонгох асуудал маргаан дагуулж, тус бүлэг хорь гаруй хоног хуралдаж чадалгүй саатсан ч эцсийн бүлэгт өмнөх дарга өндөр албан тушаалд нэр дэвшиж, “Тамгаа авахдаа яарахгүй байна” хэмээн мэдэгдэж байсан Ж.Батжаргал гишүүнд сая бүлгийн даргын эрх мэдэл ирэв.

Харин Х.Булгантуяа гишүүнийн хувьд дэд даргаас огцрохоос гадна гишүүнээрээ үлдэх эсэх нь дээсэн дөрөөн дээр ирэв бололтой. Хэрхэхийг шинэ долоо хоногт шийднэ.

Засаг дахь сэлгээ буюу Шадар сайдаа “үдсэн” үү, өөрөө явсан уу

Үндсэн хуулийн Цэцийн их суудлын хуралдаанаар “цагаадаж” суудалдаа үлдсэн Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа хэд хэдэн удаа ээлжит бусаар хуралдуулж, Б.Энхбаяр гишүүнийг Хууль зүй, дотоод хэргийн сайд болгосны сацуу ЦЕГ-ын дарга, ТЕГ-ын дарга нарыг нэн даруй сэлгэв. Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар Ерөнхий сайдын зөвлөхөөр ажиллаж байсан хошууч генерал Ж.Болдыг ЦЕГ-ын даргаар томилсон. Мөн аравдугаар сарын 24-ний ээлжит бус хуралдаанаар Татварын ерөнхий газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр С.Төгсжаргалыг томиллоо.

Түүнээс гадна хариуцлагын гэрээгээ зөрчсөн хэмээн Шадар сайд С.Амарсайханыг энэ сарын 29-ний өдөр болсон Засгийн газрын хуралдааны эхэнд ажлаас нь чөлөөлж “үдэв”. Энэ үйл явдал Ерөнхий  сайд нь Шадар сайдаа чөлөөлсөн, эсвэл Шадар сайд нь “Засгийн газарт цаашид ажиллах боломжгүй” гэсэн өөрийн саналаар явж байгаа хэмээх эсрэг тэсрэг байдал дунд болж өнгөрөв. Ерөнхий сайд Г.Занданшатар "Хариуцлагын гэрээ зөрчсөн тул Шадар сайд С.Амарсайханыг албан тушаалаас нь огцрууллаа” гэсэн бол Шадар сайд С.Амарсайхан танхимаас гарч явахдаа “Монгол Улсын Их Хурлын гишүүн, Шадар сайд Сайнбуянгийн Амарсайхан би цаашид Г.Занданшатарын тэргүүлэн үүрэг гүйцэтгэж буй Засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзэн, Засгийн газраас гарч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ” хэмээсэн. Шадар сайд С.Амарсайханы халааг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Х.Ганхуяг авна гэсэн яриа гараад буй. Хэдийгээр Х.Ганхуяг гишүүн өөрөө үүнийг үгүйсгэж байгаа ч яриа хэлэлцээ аль хэдийн явагдсан гэцгээж байгаа билээ.

Ийнхүү төр, засгийн толгой дах халаа сэлгээний бужигнаан шинэ долоо хоногт ч үргэлжлэх бололтой.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.111) 2025 оны 11 сарын 02

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
DR. ADITYA(197.211.63.111) 2025 оны 11 сарын 02

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
зочин(202.126.88.83) 2025 оны 11 сарын 03

МАН-тараа одоо дуусаа

1  |  0
Top