Улсын хэмжээнд нийт 262 вагон дизель түлш ачигдан тээвэрлэгдэж байна

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 30

 

АИ-92 автобензиний импорт, тээвэрлэлтийн нөхцөл байдал:

2025 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 80 вагон АИ-92 автобензин тээвэрлэгдэж байна. Үүнээс дараах байдлаар буулгалт хийгдэж байгаа юм.

Дархан өртөө – 1 вагон

Рашаант өртөө – 6 вагон

Толгойт өртөө – 9 вагон

Улаанбаатар өртөө – 5 вагон

Сайншанд өртөө – 5 вагон

Мөн Сүхбаатар өртөөнөөс Толгойт өртөө хаягтай 5 вагон бэлэн байгаагаас гадна 49 вагон шатахуун тээврийн галт тэрэг замд хөдөлсөн байна.

Тус 49 вагон дараах чиглэлүүдэд хүргэгдэхээр явж байна:

Улаанбаатар – 5 вагон

Толгойт – 26 вагон

Рашаант – 5 вагон

Улаанбаатар (нэмэлт) – 6 вагон

Сайншанд – 2 вагон

Дархан – 2 вагон

Эрдэнэт – 8 вагон

Мөн Ангарскийн үйлдвэрээс ачигдсан 59 вагон АИ-92 автобензин Улан-Удэ өртөө рүү хөдөлсөн байна.

Үүнээс гадна, улсын хэмжээнд нийт 262 вагон дизель түлш ачигдан тээвэрлэгдэж байгаа мэдээлэлтэй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top