АНУ-ын Ерөнхийлөгчийн газар доорх шуурхай ажиллагааны төвийн аюулгүй байдлыг бэхжүүлнэ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 24

 

АНУ-ын Засаг захиргаа Цагаан ордны хүндэтгэлийн зоог барих шинэ танхим барихдаа тус улсын Ерөнхийлөгчийн газар доорх шуурхай ажиллагааны төвийн аюулгүй байдлыг бэхжүүлэх бодолтой байна.

Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кэролайн Ливиттийн мэдээлснээр, “Цагаан ордны эргэн тойрны эдэлбэр газрын аюулгүй байдлыг бэхжүүлэх аливаа арга хэмжээний нэгэн адил дээрх ажлыг АНУ-ын Нууц алба хэрэгжүүлэх” ажээ. Цагаан ордонд шинээр барьж байгаа хүндэтгэлийн зоог барих танхим нь 999 хүний багтаамжтай байх тухай АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп аравдугаар сарын 21-нд мэдээлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top