ОБЕГ | Шатаж байсан байшингаас 5 иргэнийг аюулгүй гаргажээ

Ж.Сондор | Zindaa.mn
2025 оны 10 сарын 24

 

Энэ сарын 23-нд Онцгой байдлын ерөнхий газрын алба хаагчид: Өвөрхангай аймаг, Хужирт сум малын хашаа, саравч шатаж байна гэх дуудлагыг 11:25 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход, 4х8 хэмжээтэй малын саравч, дээр нь хураалгаатай байсан 100 гаруй боодлын өвс, задгай өвс, банз, шатаж байсныг ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 23 дугаар хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 14:20 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход, нийтийн байрны ханан пийшингээс халалт өгч, шал хэсэг нь шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 5 иргэнийг аюулгүй газар гаргасан.

Дорноговь аймаг, Замын-Үүд сум Жаргалант баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 15:55 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход, 5х7 харьцаатай байшингийн дээвэр хэсэг шатаж байсныг ажиллан унтраасан.

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:38 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 30 дугаар ангийн алба хаагчдыг очиход, иргэн Б-ийн эзэмшлийн 6х8 хэмжээтэй байшингийн дээвэр хэсэг, эд зүйл шатаж байсныг ажиллаж унтраажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top