.jpg)
Энэ оны хоёрдугаар сард Өмнөд Солонгост 7 настай сурагч сургууль дээрээ багшийнхаа гарт амиа алдсан харамсалтай хэрэг гарч, дэлхий даяар багагүй шуугиан тарьсан. Уг хэрэгт холбогдох хэргийн шүүх хурал энэ даваа гарагт болж гэмт этгээдэд бүх насаар нь хорих ял оноожээ.
Гэмт этгээд 48 настай Мён Жэ Ванд холбогдох хэргийн шүүх хурлын үеэр шүүгч "Хүн амины гэмт хэрэг гэдэг нь бусдын амь насыг хохироох гэмт хэрэг бөгөөд бага ангийн багш ажиллаж байсан сургуулийнхаа долоохон настай сурагчийг хэрцгийгээр хөнөөсөн нь урьд хожид хэзээ ч гарч байгаагүй гэмт хэрэг. Хохирогч хамгийн аюулгүй байх ёстой сургуульдаа харгис хэрцгий гэмт хэргийн золиос болсон" гэжээ.
Мён Жэ Ван нь энэ оны хоёрдугаар сарын 5-ны өдөр өдөр өнжүүлэхдээ явж байсан бага ангийн сурагч Ким Ха Ныл охинд ном уншихыг санал болгон ангид оруулж, улмаар хутгалж амь насыг нь хохироожээ. Тэрээр гэмт хэрэг үйлдэхээсээ хэд хоногийн өмнө сургуулийн компьютер эвдэж, өөр нэгэн багшийн биед мөн халдаж байжээ.
Прокурорын зүгээс уг гэмт хэргийг ажил дээрх тааламжгүй харилцаанаас үүдэн уур хилэнгээ тайлах зорилгоор өөрөөсөө сул дорой нэгнийг хэрцгийгээр хөнөөсөн "хэвийн бус" сэдэлтэй гэмт хэрэг гэж тодорхойлон, түүнд цаазаар авах ял оноохыг шаардсан байна.
.jpg)

Сэтгэгдэл ( 1 )
Хаа газар нэг ийм хүнтэй төстэй бас болоогүй хүн шиг хувцас өмсчихсөн зэрлэг сармагчингаас дор юмнууд байх юмаа харамсалтай.