Японы эрх баригч намын удирдлагын бүрэлдэхүүнийг шинэчилжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 10 сарын 08

 

Японы эрх баригч Либерал Ардчилсан намын даргаар сонгогдсон Такаичи Санаэ намынхаа удирдлагын бүрэлдэхүүнийг шинэчилсэн байна.

Тэрбээр ЛАН-ын дэд даргаар тус намын нөлөө бүхий нэг фракцын удирдагч, Ерөнхий сайд асан Асо Тарог томилжээ. Тус намын өөр нэг чухал албан тушаал болох ерөнхий нарийн бичгийн даргаар Сангийн сайд асан Сүзүки Шюнъичийг томилсон байна. ЛАН-ын Гүйцэтгэх зөвлөлийн даргын албан тушаалд Аримүра Харүко, сонгуулийн хорооны даргаар Фүрүя Кейжи нар томилогдов. Тус намын улс төрийн зөвлөлийн даргаар Эдийн засгийн аюулгүй байдлын сайд асан Кобаяши Такаюкийг томилжээ. Эдгээр таван албан тушаал нь ЛАН-ын удирдлагын гол тулгуур болдог аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top