Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Төсвийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт бэлтгэх зорилгоор салбар тус бүрээр 6 цуврал хэлэлцүүлэг хийсэн байна. 2026 оны төсвийн төсөлд тусгасан нийт ажлуудыг дуусах хугацаагаар нь авч үзвэл 73 хувь нь буюу 424 төсөл 2026 онд дуусна, 19 хувь буюу 110 төсөл 2027 онд дуусна, 7 хувь буюу 45 төсөл 2026 онд шинээр эхэлж 2028 онд дуусахаар тусгагдсан байна. Ирэх онд инфляцийн түвшинг 7 хувьд барихаар төсвийн төсөлд тусгажээ.
Гишүүдийн зүгээс төсвийн төсөлд ЭМД-ын сангийн эрсдлийн санг үлдээх, цалин тэтгэврийг нэмэх асуудлыг урсгал зардалд зохицуулалт хийх замаар нэмэх талд ажиллах, сургууль цэцэрлэгийн барилгын хуваарилалтыг дахин нягтлах, 2026 онд ашиглалтад орох төслүүдийг нэгдүгээрт эрэмбэлж дуусгах, Засгийн газрын нөөц сангийн мэдээлэл, төрийн өмчит компаниудын нийгмийн хариуцлагын хүрээнд үзүүлсэн хандив тусламжид үзүүлсэн зардлыг татвараас нь 1 хувь хүртэлх хэмжээгээр суутган тооцох зохицуулалт хэрхэн төлөвлөж байгааг тодорхой тусгах шаардлагатай байгааг хэллээ.
Сангийн сайдын зүгээс хэлэлцүүлгүүд болон гишүүдээс гаргасан шийдвэрийг ажлын хэсэг байгуулан тусгаж, төслүүдийг дахин эрэмбэлэх замаар шийдвэрлэх нь зөв гэв.

Сэтгэгдэл ( 1 )
ажлаа ч эрэмблэж чадахгүй малнууд..........666- д хийх ажлыг №1-д хийж байх жишээний тэнэгүүдээр дүүрчихэж........монгол улс