Хөвсгөл аймгийн Тариалан сумын Баянхошуу багийн Сайхан мод гэх газарт төөрсөн хүүг эрэн хайх ажиллагаа өчигдөр /2025.09.22/ зургаа дахь өдрөө үргэлжиллээ.
Хөвсгөл, Орхон, Булган, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Агаараас эрэн хайх 111 дүгээр анги, Үндэсний аврах бригад, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Зэвсэгт хүчний 321 дүгээр тусгай салбар, Хилийн цэргийн 0257 дугаар анги, Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги, ХГБХХГ, Тариалан сумын ЗДТГ, ЕБС, ар гэр, сайн дурын иргэд өнөөдрийн эрлийн үйл ажиллагаанд оролцож байна.

Эрлийн ажиллагааны хүрээнд өчигдөр 'Сайхан мод' гэдэг газраас баруун хойд зүгт 4-5 км радиуст явганаар самналт хийсэн бол үдээс хойш албаны хүмүүсээр ахлуулсан 6 хүн 6 морьтой, Песлонк загварын Ногоон нүдэн дуран, дулаан мэдрэгч нисгэгчгүй нисэх төхөөрөмжтэй алга болсон газраас зүүн урд зүгт 3км-т "Давааны нарийны бэл" гэдэг газраар хад асга, ан амьтны үүр байж болох нүх зэргээр, Цагдаагийн алба хаагчид явганаар мөрдөн шалгах ажиллагааг дахин эхлүүлж нийт 13 км газар явганаар болон морьтойгоор эрэл хийсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй тул эрлийг 22:00 цагт зогсоожээ.
Хээрийн штабт 3 алба хаагч үүрэг гүйцэтгэж, 3, 4 дүгээр бүлэг үдээс хойш эхний цэг буюу штаб дээр ажиллаж, Хүүхэд гэр бүл, хөгжлийн газрын албан хаагчид эрлийн ажиллагаанд оролцож байгаа иргэд болон ар гэрийн хүмүүст сэтгэлзүйн сургалтыг зохион байгуулан ажиллалаа гэж эрлийн Шуурхай штабаас мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 2 )
УБаар дүүрэн тагнуулч болж бгаа гэж хөөрсөн залуус охидууд Ямар учиртай юм бол доо
za daa , odoo ingej erekh yamar ur duntei yum bol doo tsagdaa murdun baitsaakh ajlaa khiij l baigaa baikh daa