БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ, Улаанбаатар дахь Хятадын Соёлын Төв, Хятадын Төв Радио Телевизийн Улаанбаатар Дахь Студи хамтран зохион байгуулсан “Даян дэлхийн засаглал” тусгай сэдэвт лекц есдүгээр сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод боллоо.
Хятад улсын дарга Ши Жинпин өмнө нь буюу 2021 оны есдүгээр сарын 21-ний өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэлэхдээ дэвшүүлсэн “Даян дэлхийн хөгжлийн санаачилга”, 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдөр Боагийн Азийн форумын оны хуралдааны нээлтийн ёслол дээр үг хэлэхдээ дэвшүүлсэн “Даян дэлхийн аюулгүй байдлын санаачилга”, 2023 оны гуравдугаар сарын 15-ны өдөр ХКН болон дэлхийн улс төрийн намуудын дээд хэмжээний яриа хэлэлцээ хуралд үг хэлэхдээ дэвшүүлсэн “Даян дэлхийн соёл иргэншлийн санаачилга” тус тус дэвшүүлж байсан бол энэ оны есдүгээр сарын 1-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин ШХАБ-ын Тяньжиний дээд хэмжээний уулзалтын үеэр даян дэлхийн засаглалын санаачилгыг анх удаа дэвшүүлсэн.
Уг санаачилгын "тусгаар эрхт эрх тэгш байдлыг сахин хамгаалах", "олон улсын хууль дээдлэх ёсыг баримтлах", "олон талт үзлийг хэрэгжүүлэх", "хүн төвтэй хандлагыг дэмжих", "үйл ажиллагаанд чиглэсэн арга барилд анхаарах" зэрэг таван үндсэн үзэл баримтлал нь даян дэлхийн засаглалын үндсэн суурь, үндсэн баталгаа, үндсэн арга барил, үнэ цэнийн чиг баримжаа, үндсэн зарчмуудыг тусгаж, эдгээр нь НҮБ-ын дүрмийн зорилго, зарчимтай нийцэж, ихэнх улс орнуудын нийтлэг хүлээлттэй нийцэж байна.
Монгол, Хятадын найрамдлын нийгэмлэгийн дэд тэргүүн, Хятад судлаач, нэрт орчуулагч М.Чимэдцэеэ Хятад улсын даргын өмнө нь дэвшүүлсэн даян дэлхийн гурван том санаачилгыг танилцуулсан бол Бүс ба зам" Хамтын хөгжил судалгааны төвийн тэргүүн, хятад судлаач, Доктор, Т.Чулуун-Эрдэн “ДАЯН ДЭЛХИЙН ЗАСАГЛАЛЫН САНААЧИЛГА:АЧ ХОЛБОГДОЛ ХИЙГЭЭД ХӨРШ ЗЭРГЭЛДЭЭ УЛС ОРНУУДАД ҮЗҮҮЛЭХ НӨЛӨӨ” нэртэй лекц уншлаа.
.jpg)
.jpg)
.jpg)

Сэтгэгдэл ( 0 )