“Загреб-2025” чөлөөт бөхийн ДАШТ-ий 57 кг-ын жинд хүч сорьсон Азийн АШТ-ий хүрэл медальт Батхуягийн Мөнх-Эрдэнэ шигшээ 16-д Арменийн бөх, ДАШТ-ий гурван хүрэл медальт, Европын АШТ-д тав финалдаж, дөрвөнтөө түрүүлсэн Арсен Харутюнянтай барилдаж, 13:8 оноогоор ялагдлаа.
Б.Мөнх-Эрдэнэ эхний хагаст оноогоор тэргүүлж, мөн шийдвэрлэх үед 9:5-аас 9:8 хүртэл онооны харьцааг ойртуулсан. Гэвч цагийн төгсгөлд Арменийн бөх давав. Хэрэв Арсен Харутюнян финалдвал Б.Мөнх-Эрдэнэ дагаж барилдана.
Азийн АШТ-ий хүрэл медальт Батхуягийн Мөнх-Эрдэнэ дэлхийн дэвжээн дэх эхний барилдаандаа Сербийн тамирчин, Европын АШТ-ий алт, мөнгөн медальт Азамат Тускаевийг 6:4 оноогоор буулгаж авсан ба эхний хагасыг 4:1-ээр онооны дутуу дуусгасан ч шийдвэрлэх үед 5:0-ээр илүүрхэж ялсан юм

Сэтгэгдэл ( 0 )