Охины аминд хүрсэн дуулиант хэргийн талаар ШҮҮХЭЭС тайлбар хийв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 09 сарын 14

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 5555 дугаартай захирамж

Шүүхийн процессын тойм: № 5, 2025.09.12

Шийдвэрийн төлөв: Хүчин төгөлдөр болсон.

Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.

Яллагдагч Ц.Д-г 2024 оны 06 дугаар сард үргэлжилсэн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.6, 2.7 дахь хэсэгт зааснаар “Хоёр, түүнээс дээш хүнийг алах, ...” гэмт хэрэгт тус тус холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж,

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан /хаалттай/-аар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ “...хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нарын хохирогч А, Б нарыг хүнийг алах гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй байна...хэргийг нийслэлийн Прокурорын газарт буцаасугай...” гэж,

Тодруулбал, нийгмийн сүлжээнд зураг нь тавигдсан эрэгтэй, эмэгтэй хоёрыг хүн алах гэмт хэрэгт хамтын оролцоотой эсэх талаар мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийсэн, өөрөөр хэлбэл амь хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан энэ хэрэгт зайлшгүй шалгаж тогтоолгох талаар гаргасан хүсэлтийн дагуу ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэлгүй хэргийг шүүх рүү шилжүүлсэн бөгөөд энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлон тогтоож ирүүлээгүй үндэслэлд хамаарч байгаа тул анхан шатны шүүхээс дээрх ажиллагааг хийлгэхээр хэргийг Нийслэлийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн.

Уг шүүхийн шийдвэрийг энэ хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн прокурор эс зөвшөөрч Давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн боловч тус шүүхээс хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд уг хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд буцаж улмаар шүүхэд 2025 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дахин шилжиж ирсэн.

Шүүхээс 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр зарлагдсан урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаан бол гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн гэм буруутай эсэх болон ял шийтгэлийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх хуралдаан биш (Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэг) бөгөөд 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн хурлаар өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлд хамаарах ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар бүрэн гүйцэд хийсэн эсэх, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, дутуу хийгдсэн ажиллагаа байгаа эсэхийг хэлэлцэх хуралдаан болно.

Жич: 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар тойм гаргах болно.

Тоймыг бэлтгэсэн: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Б.Булгантамир

Эх сурвалж: Шүүхийн ерөнхий зөвлөл

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.132) 2025 оны 09 сарын 15

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Zch(204.101.225.90) 2025 оны 09 сарын 15

Darax gej bsan xereg!!

0  |  0
Irgen(68.146.199.167) 2025 оны 09 сарын 15

Eej n shugel uleegeegui bol xaxuulia avchixsan boloxoor daraad ungurux bsan. Shuu. Tsagdaagiinxan

0  |  0
S(66.181.176.238) 2025 оны 09 сарын 14

SAWI80955877

0  |  0
Aluurchid (67.171.160.15) 2025 оны 09 сарын 14

Миний шүүх намайг өмгөөлнө, Миний цагдаа намайг хамгаална.

0  |  0
zzzz(66.181.178.177) 2025 оны 09 сарын 14

ene odoo mongold shuukh baINA UU , SHUUGCHID NI BUGD MUNGU AWAAD SURCHIKHSAN PIZDANUUD UU

1  |  0
Зочин(59.153.115.11) 2025 оны 09 сарын 19

Эргүү цагдаа прокурор шүүгчидээ. Хүн алсан нь үнэн хамсаатан нь үнэн нотлох баримт бичлэг байхад юундаа жил хүлээдэг юм. Бүгдийг нь ялын дээд өгөөч!!!

3  |  0
Зочин(59.153.115.11) 2025 оны 09 сарын 14

Эргүү цагдаа прокурор шүүгчидээ. Хүн алсан нь үнэн хамсаатан нь үнэн нотлох баримт бичлэг байхад юундаа жил хүлээдэг юм. Бүгдийг нь ялын дээд өгөөч!!!

0  |  0
Зочин(103.229.120.150) 2025 оны 09 сарын 17

Эсэргүүцэл бичиж хэргийг гацаагаад байгаа прокурор тайлбар хийх хэрэгтэй юм байна даа.

3  |  0
S(66.181.176.238) 2025 оны 09 сарын 14

TOMSGN DOLOON URN SHINEGENE AMSI80955877SEXSEER VAWALDI

0  |  0
S(66.181.176.238) 2025 оны 09 сарын 14

TOMSGN DOLOON URN SHINEGENE AMSI80955877SEXSEER VAWALDI

0  |  0
S(66.181.176.238) 2025 оны 09 сарын 14

TOMSGN DOLOON URN SHINEGENE AMSI80955877SEXSEER VAWALDI

0  |  0
S(66.181.176.238) 2025 оны 09 сарын 14

SEXSEE XUCHINDUULI80955877VANXANDI BOOW XXI ANUSDI AL SEKSEER VANXANI SEXSEER

0  |  0
Зочин(66.181.181.77) 2025 оны 09 сарын 19

Адгийн ярагчдыг яагаад хориогүй нийтийн дунд чөлөөтэй байлгаад бгаа юм бээ. Хүн алж цогцсыг чемоданд хийчихээд хийх ёстой ажлаа хийгээд амарч бгаа юм шиг зургаа дараад. Ёстой аймаар чөтгөр шцламнууд бна лээш тээ

2  |  0
Top