Их Британийн Ливерпүүл хотноо үргэлжилж буй Боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 50 кг-ын жинд Монголын залуу тамирчин, "Алдар" спорт хорооны тамирчин Алдархишигийн Баттулга хагас финалд Японы тамирчин Соукши Макиног ялж, ДАШТ-ий финалд шалгарлаа.
А.Баттулга өчигдөр Испанийн Мартин Молина Сальвадортой тоглож, шүүгчдийн саналаар 3:1-ээр ялалт байгуулж, хүрэл медалийн болзол хангасан.
Манай тамирчин маргааш буюу 2025.09.14-ний орой алтан медалийн төлөө Казакстаны тамирчинтай тулалдана.

Сэтгэгдэл ( 2 )
баяр хүргье...
Ёстой мундаг