Монголын боксын шигшээ баг тамирчид Англи улсад насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байна.
Энэ өдөр “Аврагч” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин Л.Алтанцэцэг хагас шигшээд Энэтхэгийн тамирчин Минакшитай хүч үзэж ялагдан хүрэл медалийн эзэн боллоо.
Английн Ливерпүүл хотноо болж буй Боксын ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг жингийн хагас шигшээ тулаанд 2023 ДАШТ-ий мөнгөн медальт, ОБЕГ харъяа Аврагч спорт хорооны тамирчин Л.Алтанцэцэг Энэтхэгийн тамирчин Минакшитай тулалдаж ялагдал хүлээж 2025 оны Боксын ДАШТ-ээс хүрэл медалийн эзэн боллоо.
ОУХМ Л.Алтанцэцэг дэлхийн рингнээс дараалан медаль хүртэж буй Монголын анхны эмэгтэй боксчин болж, түүх бүтээлээ. Түүний хувьд ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медалийн “цуглуулга”-тай болж байна. Манай тамирчин 2023 онд ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж байсан билээ.

Сэтгэгдэл ( 1 )
баяр хүргъе ...