Донецкийн Бүгд Найрамдах Ард Улс, Луганскийн Бүгд Найрамдах Ард Улс, Запорожийн болон Херсоны мужууд ОХУ-тай эргэн нэгдсэний 3 жилийн ойг тохиолдуулан ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Улаанбаатар хот дахь “Русский Дом”-д зохион байгуулж буй "Мариуполь 2022 – 2025", "Түүхийн бичээчид – цаг хугацааны эргүүлэг гэрэл зургийн дуранд" нэртэй гэрэл зургийн хоёр үзэсгэлэнгийн нээлт боллоо.
Гэрэл зургийн уг хоёр төслийн зохиогч нь “Оросын шинэ бүс нутгууд” сэтгүүлийн ерөнхий редактор, ОХУ-ын Сэтгүүлчдийн холбооны гишүүн, баримтат гэрэл зурагчин Сергей Венявский юм.
Үзэсгэлэнгийн нээлтэд хүрэлцэн ирсэн зочдод хандан ОХУ-ын Элчин сайдын яамны Элчин зөвлөх А.Ю.Ивахин, Элчин сайдын яамны зөвлөх, Улаанбаатар дахь “Русский дом”-ын захирал В.В.Кильпякова нар мэндчилгээ дэвшүүлэв.
"Мариуполь 2022–2025" үзэсгэлэнд Донецк мужийн Мариуполь хотод гурван жилийн зайтай авсан гэрэл зургуудыг дэлгэсэн нь хотын дахин сэргэлт болон Украйны неонацистуудаас чөлөөлөгдсөний дараах энх тайван, тогтвортой амьдралдаа эргэн орж буйг харуулжээ.
.jpg)
Хоёр дахь үзэсгэлэнгээс гэрэл зургийн домогт мастер Евгений Халдейн Аугаа их Эх орны дайны үеийн амьдралыг харуулсан бүтээлүүд, мөн Сергей Венявскийн цэргийн тусгай ажиллагааны бүсэд авсан гэрэл зургуудыг үзэх боломжтой. Үзэсгэлэнгийн гол санаа нь 80 жилийн өмнөх эмгэнэлт үйл явдлуудыг өнөөдөр бид гэрч нь болж буй дайны аймшигтай харьцуулан үзүүлэхэд оршиж байгаа юм. Зохиогчийн хэлснээр төслийн зорилго нь "Дайн бол үргэлж аймшигтай. Энэ нь бидний өвөг дээдэс фашизмын эсрэг тулалдсан Аугаа их Эх орны дайн ч бай, эсвэл өнөө цагт неонацизм буюу шинэ үеийн нацизмын эсрэг Оросын язгуур газар нутаг дээр тулалдаж буй дайн ч бай ялгаагүй адилхан" гэдгийг харуулахыг зорьсон гэж байв.
Үзэсгэлэнгийн нээлтийн зочдод Оросын RT телевизийн баримтат кино "Санкт-Петербург – Мариуполь. Гэртээ харих зам"-ыг толилуулсан. Энэхүү бүтээлд Нева мөрний эрэг дээрх Санкт-Петербург хот Азовын тэнгисийн эрэгт орших Мариуполь хотыг сэргээн босгоход болон “эх нутагтаа” буюу Оросын Холбооны Улсын бүрэлдэхүүнд эргэн орсны дараа энгийн, тайван амьдралдаа дахин дасан зохицоход хэрхэн тусалж буйг өгүүлжээ.
.jpg)
.jpg)
.jpg)

Сэтгэгдэл ( 1 )
Монголчууд шидсэн модыг чинь зуугаад авчирч өгдөг Буриад, Тува нар чинь биш шүү.. Тархи угаагаад нэмэргүй